logo
10 сая төгрөгийн  шагналын сантай “Magic of the music” Улсын анхдугаар уралдааны бүртгэл эхэллээ

10 сая төгрөгийн шагналын сантай “Magic of the music” Улсын анхдугаар уралдааны бүртгэл эхэллээ

2017/04/14

БСШУСЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр “Maestro Music School” болон “Монголын Сонгодог урлагийн боловсролыг дэмжих академи” хамтран төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг 5-16 насны хүүхэд залуусын дунд “Magic of the music” олон улсын анхдугаар уралдааныг 2017 оны зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, сургалтын чанар болон суралцагсдын идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх, мөн урлагаар дамжуулан зөв төлөвшсөн шинэ зууны иргэдийг бэлдэх, тэдэнд урам зориг өгөх зорилготой тус наадамд оролцогчдыг дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг дуустал “Maestro Music School”-ийн байранд бүртгэж байна.

Image may contain: text
Image may contain: text
Image may contain: textImage may contain: text

 

Сэтгэгдэлүүд

Дээш