logo
“TOKYO NIGHT -2017” энэ сарын 28-нд болно

“TOKYO NIGHT -2017” энэ сарын 28-нд болно

2017/04/14

Монголын Марктинг Менежментийн Хүрээлэн, “Эвент мастерс” ХХК хамтран “INTERNATIONAL CULTURUL TOUR – 2017” цуврал төслийг эхлүүлэхээр болжээ. Дэлхийн бүх улс орны өв соёлыг сурталчлах, тэдгээр улсад суралцаж, ажиллаж амьдарч байсан хүмүүс, Монгол улсад ажиллаж амьдарч буй бусад орны иргэдийг хамруулах энэхүү цуврал арга хэмжээний салхийг арлын орон Японоор эхлүүлж байгаа аж.

Япон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой  жил тус улсын өв соёл, үндэсний хувцас, хоолны урлаг, аялал жуулчлалыг сурталчлан таниулах зорилготой “TOKYO NIGHT -2017” энэ сарын 28-нд “Бишрэлт”, “The Embassy” ресторанд болно.

Энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд үйл ажиллагаа “International expo”-гоор эхлэх бол “International party tour 2017”-гоор үргэлжилнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш