logo
Өндгийг хэрхэн сонгох вэ

Өндгийг хэрхэн сонгох вэ

2017/04/24

1. “Өндөг техникийн шаардлага” MNS 0095:77 стандартын  3.1-д заасан: “өндөг тус  бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар, хураасан сар, өдрийг тэмдэглэсэн байна” гэсэн заалтын дагуу шаардлага хангасан тэмдэглэгээтэй өндөгийг худалдан авах.

2. Өндөгийг худалдаж авахдаа нэн түрүүнд гадна талын сав баглаа,  шохойн  бүрхүүлийн  бүрэн бүтэн байдлыг шалгах

3. Шинжилгээнд хамруулсан чанар, аюулгүй байдлын баталгаажилт  болох  орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас  олгосон  Мал эмнэлэг, ариун цэврийн  гэрчилгээг харах

4. Хөргүүрт 4-6 хэмд хадгалж буй газраас худалдан авах, шинэ өндөгийг  1-2 градуст 30 хоног хадгалах  боломжтой.

5. Өндгийг хасах 1-20С хүртэл температуртай 85-аас 88%-ийн харьцангүй чийглэгтэй агуулахад, мондон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгална.

6. Өндгийг дулаан үл дамжуулагч вагон, автомашинаар элдэв гэмтлээс хамгаалж тээвэрлэж, хайрцагны гадна дараах заалт бүхий хэвлэмэл хаягийг наасан байдаг.

Үүнд:

а үйлдвэрлэсэн байгууллагын нэр

б бүтээгдэхүүний нэр

в төрөл, зэрэг

г тоо ширхэг

д ялгасан он, сар, өдөр

е УСТ дугаар

ж Өндөгний төрөл, зэрэг дугаарыг хайрцаг ба өндгөнд дараах байдлаар хураангуйлан тэмдэглэдэг

-Сувилалын I зэрэг С -I

-II зэрэг С -II

-Гуанзны I зэрэг Г -I , II зэрэг Г –II

Сэтгэгдэлүүд

Дээш