logo
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдвор

Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдвор

2017/04/24

Мексикийн Наярат мужийн археологичид мянга орчим жилийн настай 12 ширхэг булш илрүүлсэн байдаг. Гэхдээ эртний булшийн гайхамшигт чанар нь удаан хугацаанд хадгалагдсанд нь бус харин одоогийн Мексикийн нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний хүмүүс шарилын бунхныг барихад ашиглаж байсан материал нь их сонирхол татжээ.

Бунхны хана, шалыг нь асар том хүрмэн чулууг ашиглан өрсөн байна. Мексикийн баруун нутгаас ийм материалаар барьсан бунхан өнөөг хүртэл олдож байгаагүй юм байна. Судлаачид өмнө нь шавар бунхан эсвэл агуйд чандарласан шарил олж байжээ.

Сая олдсон бунхан бүрийг 8 ширхэг хүрмэн чулуугаар барьсан бөгөөд маш өндөр температурт тэсч үлдсэн гэж судлаачид үзэж байна. 20-оос 30 см-ын хэмжээтэй чулуугаар хийсэн нэгэн бунхнаас гурван эмэгтэй хүний шарил олджээ.

Сэтгэгдэлүүд

Дээш