logo
Хөрсний гулсалтын асуудлаар 45 хүн шийтгэгдлээ

Хөрсний гулсалтын асуудлаар 45 хүн шийтгэгдлээ

2017/05/12

БНХАУ-ын Шеньчжень хотод болсон хөрсний гулсалтын улмаас 73 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт шүүх хурал болж, 45 хүн шийтгэгдсэн байна. Шүүхийн мэдээлснээр, хөрсний гулсалтын улмаас 33 байшин барилга нурж, 127 сая ам.долларын хохирол учирсан бөгөөд энэ бүхэн нь ажлын чанаргүй гүйцэтгэл, удирдлагын муу зохион байгуулалт, авлига, ажилдаа хайнга хандаж байсантай холбоотой гэнэ.

Хувийн хэвшлийн 26 ажилтан төрийн албан хаагчдад авлига өгсөн асуудлаар шийтгэгдсэн бол төрийн 19 албан хаагч хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан гэж буруутгагдан шийтгэгдсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш