logo
Туркменистан улсын ерөнхийлөгч улсынхаа ерөнхий прокурорыг чөлөөлөх хүсэлт гаргажээ

Туркменистан улсын ерөнхийлөгч улсынхаа ерөнхий прокурорыг чөлөөлөх хүсэлт гаргажээ

2017/05/12

Үндэсний аюулгүй байдлын хуралдааны үеэр Туркменистан улсын ерөнхийлөгч Бердымухамедов авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий прокурорыг чөлөөлөх тухай хүсэлтээ Парламентад хүргүүлж, мөн хэрэгт холбогдсон хэд хэдэн прокурорыг албан тушаалаас нь халсан байна. 

Ерөнхийлөгч Бердымухамедов хэлэхдээ хууль сахиулах салбарын ажилтны үүрэг аливаа хууль бус үйлдлийн эсрэг тэмцэх явдал байдаг атал өнөөдөр авлигын хэрэгт холбогдсон хууль сахиулах албан тушаалтны талаар хэлэлцэх гэж байгаа нь харамсалтай гэжээ.  Мөн тэрээр ийм төрлийн зөрчлийн асуудал гаргасан хууль сахиулах салбарын алба хаагчдыг хатуу шийтгэж байх болно гэсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш