logo
Киргиз улсын сөрөг хүчний намын тэргүүний шүүх хурал болж байна

Киргиз улсын сөрөг хүчний намын тэргүүний шүүх хурал болж байна

2017/06/12
Оросын нэгэн бизнес эрхлэгчид “Киргиз мобайл” операторыг худалдан авахад тусалж, 1 сая ам.долларын хахууль авсан гэх Киргизийн сөрөг хүчний намын тэргүүн Омурбек Текебаев, Онцгой байдлын сайд асан хүн хоёрын шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болсон байна.

Улсын яллагч тал тэднийг 2010 онд Леонид Маевский гэх Оросын бизнес эрхлэгчээс хахууль авсанд бууруутгажээ. Мөн тэдний үзэж байгаагаар Онцгой байдлын сайд асан Чотонов хахуульд зуучилж өгсөн гэнэ. 

Харин тэдний өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хугацаа хүсч, шүүх хурал 6-р сарын 8-ны өдрийг хүртэл хойшлуулагдсан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш