logo
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

2017/08/09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд, Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлах тухай болон Орон сууц хувьчлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар болон  “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай чиглэл хариуцсан сайдуудын мэдээллийг сонсох юм байна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Орон сууц хувьчлах тухай

Ж.МӨНХБАТ

2.

“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ж.МӨНХБАТ

3.

Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай

Ж.МӨНХБАТ

4.

Хөрөнгө гаргах тухай

Ж.МӨНХБАТ

5.

Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Ж.МӨНХБАТ

6.

Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэр, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлах тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

8.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

9.

Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

С.БЯМБАЦОГТ

10.

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

С.БЯМБАЦОГТ

11.

Журам батлах тухай

Г.МӨНХБАЯР

12.

УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай

Д.ГАНБАТ

13.

Хөтөлбөр батлах тухай

П.СЭРГЭЛЭН

14.

Орчны эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөр батлах тухай

А.ЦОГЦЭЦЭГ

15.

Бусад асуудал

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

16.

2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаарх мэдээлэл

Ж.МӨНХБАТ

П.СЭРГЭЛЭН

17.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2017 оны хагас жилийн дүн

Ж.МӨНХБАТ

18.

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай

Ж.МӨНХБАТ

19.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай

Ж.МӨНХБАТ

20.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон дүнгийн талаар

Ц.МӨНХ-ОРГИЛ

21.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

22.

Байр шилжүүлэх тухай Засгийн газрын 2016 оны 270 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай

Г.ЧУЛУУНБААТАР

23.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай

А.ЦОГЦЭЦЭГ

 

Сэтгэгдэлүүд

Дээш