logo

"Summer camp-3 of students" зуны ээлжит чуулга амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2017/08/09

Чуулга уулзалт энэ сарын 4-6 ны өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг "Сүм хөх бүрд" байгалийн дурсгалт газарт амжилттай зохион байгуулагдлаа. Монголын оюутны байгууллагын хамгийн том сүлжээ болох "Нийгмийн Ардчилал " МОХ- нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбар холбоодтой бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад 16 аймаг, 5 дүүргийн оюутан залуусын төлөөлөл оролцсон юм.

Чуулганы хүрээнд хэлэлцүүлэг, урлагийн тоглолт, буухиа тэмцээн, үндэсний бөх зэрэг олон төрлийн урлаг спорт, оюуны  арга хэмжээ болж оюутан залуусын авхаалж самбааг сорьсон юм.   Идвэхтэй санаачлага, зохион байгуулалтаараа Орхон аймгийн салбар холбоодтой манлайлж, тэргүүн байр эзэлж "Summer camp 3 of students"-ийн цомын эзэн боллоо.

Мөн чуулга уулзалтын хүрээнд НАМОХ-ын 5-р бага хурал хуралдаж, өнгөрсөн жилийн ажил, амжилт алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж дотоод бүтэцдээ өөрчлөлт оруулсан юм. Дүрмийн дагуу удирдах зөвлөлийн 7 гишүүн, 3 дэд ерөнхийлөгчийг шинээр сонгож, холбооны енб даргаар Х.Энхбат сонгогдлоо.Х.Энхбат нь "Нийгмийн Ардчилал" МОХ-ны дүүргийн салбарын дарга, хяналтын хорооны дарга зэрэг алба хашиж байсан юм.































































Сэтгэгдэлүүд

Дээш