logo
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоов

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоов

2020/03/02

Улсын онцгой комисс энэ сарын 1-ний өдөр хуралдаж Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоолоо. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлнэ.  БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ  оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо.

Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлснээс үзвэл агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байна. 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ. Нислэг нь цуцлагдсан учир БНСУ, Японд байсан монгол иргэдийн ихэнх нь Москва хотоор дамжин буцсан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш