logo
Сэрэмжлүүлэг: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг завдав

Сэрэмжлүүлэг: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг завдав

2020/03/02

Төр засгийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуй нэгжийг залилах гэсэн оролдлого гарлаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж байгаагаа хэлжээ. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуудлыг бид харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг.

Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдоорой.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст яаралтай хандаарай.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэлүүд

Дээш