logo
Зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдөр нээнэ

Зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдөр нээнэ

2020/03/16

Одоогийн байдлаар хотын 8 товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг тун удахгүй нээхтэй холбоотойгоор нэмэлтээр 73 алба хаагчид ажиллана. Эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөц ямар байгаа тухай нэгдсэн мэдээллийг өнөөдөр нийслэлийн Онцгой комисст мэдээлнэ.

Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдөр нээнэ. Үүнд зөвхөн гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай.

Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэхдээ иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналт тавих аж.

Сэтгэгдэлүүд

Дээш