logo
ГХЯ, ХХААХҮЯ-ны удирдлагууд уулзалт хийв

ГХЯ, ХХААХҮЯ-ны удирдлагууд уулзалт хийв

2020/05/01

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ-ны газар, нэгжийн удирдлага 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ГХЯ-нд уулзалт хийж, хоёр яамны үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар ярилцлаа.

Хоёр яамны удирдлага дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, түүний дотор гадаад худалдаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, уул уурхайн бус экспортын хэмжээг хүрсэн түвшингээс бууруулахгүй байх боломж, энэ чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар “ГХЯ, ХХААХЯ-наас "COVID-19" цар тахлын нөхцөл байдалд экспортыг дэмжих, импортыг тогтвортой байлгах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд яамдын газар, нэгж, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаар тохиров. 

Сайд нар эдийн засгийн хүндрэл тулгарч буй өнөө үед бизнес, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэж, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай уулзалт хийх, цахим групп байгуулах замаар тогтмол мэдээлэл солилцож ажиллах чиглэлийг хоёр яамны газар, нэгжийн удирдлагуудад өгөв. 

Сэтгэгдэлүүд

Дээш