logo
Мэргэжлийн түр сургалтын төвүүдийг ариутгал, халдваргүйтгэл хийсний дараа нээнэ

Мэргэжлийн түр сургалтын төвүүдийг ариутгал, халдваргүйтгэл хийсний дараа нээнэ

2020/05/06

Жолооны, хэлний, үсчин гоо сайхны зэрэг мэргэжлийн түр сургалтын төвүүд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө сургалтын байр, анги танхим, багш, ажилчдын ахуй хангамжийн өрөөнд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн байх мэдэгдлийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргүүлж байна.

Мэдэгдэлд:

Сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэн, халдваргүйжүүлж хэвших;

Сургалтын байранд багш ажилчдын болон суралцагчдын хаалганы орох хэсэгт гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмал байршуулах;

Амны хаалт зүүсэн иргэдийг сургалтын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, гарыг спиртэн суурьтай гар ариутгагчаар үрж ариутгуулах, амны хаалт зүүгээгүй бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

Танхимын сургалтыг зохион байгуулсан тохиолдолд ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулан, нэг удаад 10 хүртэл хүнтэйгээр богиносгосон цагаар хичээллэж, анги танхимд цэвэрлэгээ хийх;

Ээлж хооронд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэлтийг хийх, механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах;

Суралцагчид нь ном, дэвтэр, бал, плаш зэрэг зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх;

Сургалтын байр, анги танхимд хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх;

Ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, лифтны товчлуур, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу, гишгүүр, сандал, хувцасны шүүгээ, бариул гэх мэт хүний гар хүрэх бүх л эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж арчин халдваргүйжүүлэх зэрэг шаардлагуудыг тусгажээ. 

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэлүүд

Дээш