logo
Өмнөговь аймгаас улсын аварга малчин өрх 7 тодорчээ

Өмнөговь аймгаас улсын аварга малчин өрх 7 тодорчээ

2020/05/06
Говь нутгийн эрс тэрс уур амьсгал, зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтэнд таван хошуу малаа адгуулж үр шимийг нь хүртэхээс гадна залуусыг малжуулах, мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлэх нүүдэлчин соёл иргэншлээ өвлөн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Өмнөговь аймгийн малчин өрхүүд 2019 оны МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХИЙН БОЛЗОЛ ХАНГАЖЭЭ.
 
Удам дамжсан өв соёлоо түгээн дэлгэрүүлж малч ухаан, хөдөлмөр амжилтаараа бусдыгаа манлайлж МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ болсон:
 
Баяндалай сумын уугуул Э.Чулуун-Арилд, Д.Болортуяа
Гурвантэс сумын уугуул Л.Баярсайхан, Г.Цэнд-Аюуш
Мандал-Овоо сумын уугуул Ч.Дашвандан, Б.Алдармаа
Манлай сумын уугуул М.Төмөр, Ц.Наранцэцэг
Ноён сумын уугуул Ж.Мөнхбадрах, Ц.Мөнх
Сэврэй сумын уугуул С.Батцэнгэл, Д.Хишигт
Цогт-Овоо сумын уугуул Б.Ганхуяг, Х.Бямбагарав нарын гэр бүлд баяр хүргэж эрүүл энх саруул сайхан бүхнийг ерөөе.
 
Сар шинийн босгон дээр аваргууд тодорсон ч дэлхийг түгшээж буй коронавирусын халдварын улмаас гардуулж өгөх хүндэтгэлийн ажил хойшилсон. 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар уг асуудлыг хэл

Сэтгэгдэлүүд

Дээш