logo
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

2020/07/15

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд  нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Сэтгэгдэлүүд

Дээш