logo
Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаалаа

Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаалаа

2020/07/15

Увс аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх км-т байрлах Шургадгын сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж, гүүрийн дамжих хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.07.14/ 20.00 цагт түр зогсоожээ.

Мөн жолооч та бүхэн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүй байгааг анхаараарай.

Увс аймгийн Тээврийн цагдаа, онцгой байдал болон зам хариуцагч "Увс-АЗЗА" ТӨХК-ийн холбогдох албан хаагчид газар дээр нь гүүр болон замыг засахаар ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш