logo
Голдмэн Закс групп 3.9 тэрбум ам.долларын тооцоог Малайзи Улстай хийж дуусгалаа

Голдмэн Закс групп 3.9 тэрбум ам.долларын тооцоог Малайзи Улстай хийж дуусгалаа

2020/08/27
Малайзийн төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайзи Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайзийн Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна.

Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш ийм хүнд байдалд ороогүй байсан банкны хувьд нөхцөл байдлаа сайжруулах, харин Малайзийн Засгийн газрын хувьд Малайзийн төрийн сангийн алдсан 4.5 тэрбум ам.доллараас ихэнх хэсгийг нь олж авч буй хэрэг юм. 

Уг хэргийг шалгах ажиллагаа сүүлийн арван жилийг хугацаагаар үргэлжилж, Ази, АНУ, Европ тивүүдийг хамарч байсан ба үүнийг дэлхийн хамгийн том “дээрэм”-ийн хэрэг гэж үзэж байсан юм. Малайзийн төрийн сангаас гарсан хөрөнгө өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, усан онгоц, уран зургийн эд зүйл болон хувирсныг олох гэж мөрдөгчид олон жилийг зарцуулсан юм.

Малайзийн төрийн Берхад сангийн хөрөнгийг тус улсын Ерөнхий сайд асантай холбоотой хүмүүс шамшигдуулсан гэдэг. Голдмэн Закс банкны хувьд 2012-2013 онд Малайзийн төрийн Берхад санд 6.5 тэрбум ам.доллар босгох ажил хийж байсан юм. Тухайн үед Голдмэн Закс группыг одоогийн гүйцэтгэх захирал Давид Соломон удирдаж байв. Бондын борлуулалтаас нэлээн өндөр буюу 600 сая ам.доллар олсон нь анхаарал татаж байсан юм.

Сэтгэгдэлүүд

Дээш