logo
2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална

2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална

2020/10/08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-       2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах

-       Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх

-       Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах

-       Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах

-       Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтыг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Сэтгэгдэлүүд

Дээш