logo
Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдлоо

Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдлоо

2020/10/09

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал 2020.10.03-ны өдөр болж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдов.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

2003 онд “Их засаг” Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2005 онд “Их засаг” Их сургуулийг хууль зүйн ухааны магистрын зэрэг, 2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь 2015 онд БНХАУ-ын Чанчунь хотноо зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн хуулийн форумд илтгэл тавьж, 2019 онд УИХ-аас батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн дэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байжээ.

Ажилласан байдал:

  • 2004 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 17 жил Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч;
  • 2014 онд өмгөөллийн “Алтан зөвлөх” ХХН-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал;
  • 2016-2018 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх “Өмгөөлөгч” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн;
  • 2016-2020 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн;
  • 20210.03-ны өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Шагнагдсан байдал:

  • 2013 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль;
  • 2014 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдэг;
  • 2015 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг;
  • 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”;
  • 2018 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдаж байжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш