logo
"Монгол ур чадвар-2020" Өмнөговь аймагт эхэллээ

"Монгол ур чадвар-2020" Өмнөговь аймагт эхэллээ

2020/10/09

Дэлхийн ур чадварын тэмцээний ГАГНУУР БОЛОН ТОКАРЬЧИН ур чадварын түвшин тогтоох үнэлгээний 1-р үе шатны сонгон шалгаруулалтын МОНГОЛ УР ЧАДВАР-2020 тэмцээн аймгийн төв Даланзадгад хотноо эхэллээ.

Уул уурхай дагасан мэргэжлийн чадварлаг ажилтнуудыг бэлтгэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд Өмнөговь аймагт үр дүнтэй хэрэгжиж зорилтот сургалт, томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайлбал 2018 онд олон улсын жишигт нийцэхүйц гагнуурын байрыг барьж ашиглалтад оруулсан.
Австрали, Швейцарь улсын Засгийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, GIZ төслийн санхүүжилт, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Политехник коллежийн хамтын ажиллагааны үр дүнд олон улсын стандартад нийцсэн материаллаг баазтай болсон ба тус байранд гагнуур, токарьчины МОНГОЛ УР ЧАДВАР-2020 тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд 5 аймаг, нийслэлээс оролцож байгаа бөгөөд шилдгүүд 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод болох Дэлхийн ур чадварын 46-р тэмцээнд оролцоно.



Сэтгэгдэлүүд

Дээш