logo
Өнөөдөр МР-800 бутлуур туршилтаар залгана

Өнөөдөр МР-800 бутлуур туршилтаар залгана

2020/10/09
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт суурилуулсан АНУ-ын Метсо компанийн МР-800 бутлуурыг өнөөдөр туршилтаар залгана.  КМД-3000 маркийн хуучин бутлуурыг авч, шинэ бутлуур суурилуулах  ажил 9 дүгээр сарын 20-ноос эхэлсэн юм. Угсралт суурилуулалт, тохируулгын  ажлыг  Засвар  угсралтын болон Барилга засварын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын болон Бутлан тээвэрлэх хэсэг, автоматжуулалтыг ХМТАЦ-ийн Технологийн автоматжуулалтын хэсгийн хамт олон гүйцэтгэлээ.

Өмнө нь бутлуурын туршилтын залгалтыг үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийдэг байсан бол энэ удаа коронавирусын дэгдэлтээс үүдэлтэй нөхцөл байдлын улмаас манайхан гадаадын мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон зөвлөгөө авч   гүйцэтгэх  юм.

Я.Энхтуяа

Сэтгэгдэлүүд

Дээш