logo
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Хэнтий аймагт ажиллав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Хэнтий аймагт ажиллав

2020/10/12
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар Хэнтий аймагт ажиллалаа.
 
Сайд нар Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн нутагт баригдсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд гурван цэцэрлэг барихаар болсны нэг нь ийнхүү Хэнтий аймгийн төвд ашиглалтад орж байгаа юм. “Голомт өргөө” компанийн боловсруулсан зураг төслийн дагуу “АТТАЧР” компани цэцэрлэгийн барилгыг жил гаруйн хугацаанд 1.3 тэрбум төгрөгийн төсөв өртөгөөр барьсан байна.
 
Хэнтий аймагт өнгөрсөн сард 200 ор бүхий хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авсан бол энэ сард багтаан 50 ортой өргөтгөл, ирэх онд мөн 50 хүүхдийн ортой өргөтгөл барих юм.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олонтой уулзаж, тэдний саналыг сонсохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан салбарын зорилго, зорилтоо танилцуулж, хэрэгжилтийг хэрхэн хангах талаар зөвлөгөө, чиглэл өглөө.

Сэтгэгдэлүүд

Дээш