logo
Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лаборатортой боллоо

Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лаборатортой боллоо

2021/02/27

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторыг байгууллаа. Эрүүл мэндийн яам, Rio Tinto, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү лабораторыг байгуулсан ба “Ковид-19” цар тахлын PCR шинжилгээг хийнэ.

Мөн томуу, томуу төст өвчнийг түргэн шуурхай оношлох шинжлэх боломж бүрдэж байгаа юм. Эмч, эмнэлэгийн ажиллах хүний нөөцийг Улаанбаатарт Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургаж бэлтгэсэн бол лабораторийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, дээр дурдсан талуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Вируслогийн иж бүрэн лаборатортой болсноор Өмнөговьчуудад төдийгүй нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, аливаа өвчин халдварыг эрт илрүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг эмч ажилчид онцолж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш