Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 17. Сумъяа гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхитатах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараа,жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгь мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.