Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2021 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгий баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2021 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.