logo
Хорвоогийн хамгийн эгдүүтэй "залхуу"

Хорвоогийн хамгийн эгдүүтэй "залхуу"

2021/03/19

Бид та бүхэнд дэлхийн ан амьтдын ертөнцийн сониноос цувралаар хүргэж байгаа. Энэ удаад хорвоогийн хамгийн залхуу амьтдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг лемур сармагчны тухай товч мэдээллийг хүргэж байна.

Лемур нь Мадагаскарын уугуул амьтдын нэг бөгөөд нутгийн иргэд түүнийг хамгийн ариун шүтээнээ гэж үздэг аж. Тэгээд ч Мадагаскар арлыг Лемурын өлгий нутаг гэж зүй ёсоор нэрлэхээс аргагүй. Энэхүү арал дээр ирсэн хүмүүс нүд нь гэрэлтдэг өвөрмөц амьтныг хараад ихээхэн цочирддог аж. Эрдэмтэн Карл Лини анх энэ амьтны шөнийн амьдралыг судалсан бөгөөд эртний ромчуудын амар амгалангаа олоогүй сүнснүүдийн талаарх домгийг санаж, Лемур гэх нэрийг тэдэнд өгчээ.

Лемурын их бие, сүүл нь тэнцүү шахуу. Нийлээд нэг метр гаруй, жин нь 5-6 кг. Чих шигээ жижигхэн, хар хоншоортой хирнээ нүүрэндээ томдсон дүгрэг нүдтэй.

Нэг удаагийн үсрэлтээрээ 8-10 метр өндөрт гардаг бөгөөд буухдаа шүхрээр буухтай зөөлөн газарддаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Урт сүүл нь “нислэгийн” үед төдийлөн хэрэг болохгүй. Харин “гараанаас гарах” үед нь тулгуур болдог байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш