logo
Америкаас Мексик рүү хар тамхи зөөж байсан хонгилыг илрүүллээ

Америкаас Мексик рүү хар тамхи зөөж байсан хонгилыг илрүүллээ

2011/12/06
Америк Мексикийн хилийн хооронд газар доогуур ухсан маш нарийн бүтэц зохион байгуулалттай хар тамхи зөөвөрлөдөг хонгилыг олсон тухай албаны хүмүүс мэдээллээ. Тусгай ажилтнууд Америкийн Сан Диего хотыг Мексикийн Тиуана хоттой холбосон 600 метр урт хонгилыг олсон өдрөө 32 тонн марихуаныг илрүүлэн хураасан байна.  Энэ нь урьд өмнө илрүүлж байсан хонгилуудыг бодвол маш нарийн бүтэц зохион байгуулалттай буюу модон шалтай, гэрэлтүүлэг, агааржуулалттай гэдгийг албаны хүмүүс хэлжээ.
Америкийн цагаачлал, гаалийн асуудал хариуцсан албаны тусгай ажилтан Дерек Беннер хэлэхдээ Мексикт орших агуулахын цахилгаан өргүүрийн системээр дамжин цооног руу ордог байсан, харин цооногийн гарц нь Америкт байсан, мансууруулах бодисыг газар доогуур зөөвөрлөх маш үр дүнтэй механизмыг хонгилд ашигласан, харин өнөөдөр бид та бүхэнд хар тамхи дамлагч бүлгүүдийн нарийн төлөвлөгөө нурсныг хэлэхээр энд ирээд байна, бид хонгилыг аль болох хурдан хугацаанд хаах болно гэсэн байна.
Энд тавьсан төмөр замаар хар тамхи ачсан зөөвөрлөгч машинууд явдаг байжээ. Хачирхалтай нь хонгилын гарц Сан Диего хотод байдаг агуулах дотор байсан байна.
Америкийн хил гааль, цагаачлалын асуудал хариуцсан албаны хүмүүсийн хэлснээр чимээ ихтэй агуулахаар халхавч хийн хонгилыг ухжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш