logo
Иракийн Курдүүд ирээдүйнхээ талаар санаа зовж байна

Иракийн Курдүүд ирээдүйнхээ талаар санаа зовж байна

2011/12/06
43 настай Жамил Мохаммед энэ цөл газарт бага байхдаа амьдарч байсан байна. Нэгэн цагт энд 40 гаруй фермийн байшинтай Караач гэдэг тосгон Махмур дүүрэгт байжээ. Харин 1980-аад оны сүүлээр Саддам Хуссейны тушаалаар энэ мэт Курд үндэстнүүд амьдардаг маш олон тосгон суурин газруудыг газрын хөрстэй тэгшилж байсан юм. Өөрөөр хэлбэл Иракийн хойд хэсэгт Курдүүдийн эсрэг харгис хэрцгий ажиллагаа явуулж байсан түүхтэй. Энэ бол Саддамын арабуудыг дэмжиж, курдүүдийг шахан зайлуулах зорилгоор хийж байсан ажлуудын нэг байсан. Газрын тосны баялаг ихтэй Киркук гэх мэт хотуудаас курдүүдийг хөөн зайлуулж байжээ. Харин Курдистаны хагас автономит муж болон Иракийн мужийн хооронд орших хэсэг газар нутагт хэн хяналтаа тогтоох нь маргаантай байгаа юм. Энэ бүс нутагт Арабууд болон курдүүд холилдон амьдардаг байна. Америкчууд Курдүүдийг ихэвчлэн хамгаалж өмгөөлдөг гэж үздэг учраас нэгдсэн улс цэргээ татах хугацаа ойртож  байгаа энэ үед энд зарим хүмүүсийг айдас түгшүүр нөмрөн авчээ. 
Америк цэргээ татсаны дараа арабууд өөрсдийнх нь эсрэг хөдөлж эхэлнэ гэж үзэж байгаа тухайгаа Мохаммед ярьсан байна. Махмуд Курдистан буюу Курдүүд голцуу амьдардаг бүс нутагтай хил залгаа Ниново мужид амьдардаг. Энд тэднийг Күрдийн дайчид голцуу хамгаалдаг байна. Эндхийн албаны хүмүүс Багдад дахь засгийн газраас тушаал авдаггүй гэдгээ хэлж байгаа юм.
Иракийн Махмур хотын Курдийн намын  төлөөлөгч Нариман Махмудын хэлж байгаагаар Багдадад хангалттай цэргийн хүч л шаардлагатай юм байна.  Тэрээр  хэлэхдээ Багдад дахь систем буюу ерөнхий сайд Нури Ал Маликигаар удирдуулсан засгийн газар бол дарангуйлан захирах засаг гэжээ. Курдүүд болон арабууд газрын төлөө биш, газар доорх баялаг буюу олон тэрбум баррель газрын тосны төлөө зөрчилдөж байна. Багдад болон Курдистаны бүс нутгийн засаг захиргаа газрын тосны гэрээн дээр аль тал нь эцсийн шйдвэр гаргах асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Одоогоор күрдүүд гэрээ байгуулж байгаа ч үүнийг Багдад хууль бус гэж үзэж байна. Иракийн хойд хэсэг дэх Курдүүд голцуу амьдардаг бүс нутгийн засгийн газрын ерөнхий сайд Америк цэргээ татсаны дараа ямар байх бол гэдэгт санаа зовж байгаагаа хэлсэн байна.  Күрдүүд болон Иракчуудын зөрчил мөргөлдөөн шийдэгдэхээс өмнө АНУ цэргээ татаж байгаа нь Мохамедын санааг ч ихээр зовоож байна. Тэрээр Курдүүдын эсрэг дахин гар далайх вий гэдгээс эмээж байна.
 

Сэтгэгдэлүүд

Дээш