logo
Иракт АНУ-ын цэргийн албан хаагчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо

Иракт АНУ-ын цэргийн албан хаагчдыг үдэх ёслолын ажиллагаа боллоо

2011/12/06
АНУ Иракаас цэргээ гаргах гэж байгаатай холбогдуулан Америк цэргүүдийг үдэх ёслолын ажиллагаа Иракт боллоо. Америк болон Иракийн төрийн тэргүүнүүд, цэргүүд мөр зэрэгцэн зогсож, ардчилал тогтоох үйлсэд хүчин зүтгэж амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүллээ. Иракийн аюулгүй хүчний албан хаагчид өөрсдөө бие даан аюулгүй байдлаа сахиж чадахаар болсон гэж Нэгдсэн хүчний командлагчид тооцож байгаа юм. Иракийн хүндэтгэлийн харуул жагсаж, Иракийн төрийн дуулал эгшиглэсэн нь шинэ Ирак улс байгуулагдсаныг илтгэсэн байна. Саддамын дэглэмийг түлхэн унагааж, иргэд өөрсдөө төлөөллөө сонгодог ардчилсан улс болгохын төлөөх дайн 2003 онд эхэлж байсан. Эцэст нь 2 улсын харилцаа шинэ төвшинд гарсан. Иракийн ерөнхийлөгч Жалал Талабани Ардчилсан засагтай Ирак улсыг байгуулахад тусласан АНУ болон бусад холбоотны цэргийн албан хаагчдад баярлаж талархсанаа хэлсэн байна. Харин Нэгдсэн Улсын дэд ерөнхийлөгч Жоү Байден 2 улсын цэргийн албан хаагчдад баяр хүргээд цэргийн ажиллагааны явцад амь биеэрээ хохирсон цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, “Иракийн эрх чөлөө” цэргийн ажиллагаа эцэс болж байгааг зарласан байна. Хэдийгээр Америк цэргүүд гарч байгаа ч хүчирхийлэл бүрэн арилаагүй байгаа. Өнгөрсөн 6 хоногт 50 гаруй хүн бөмбөг дэлбэрэлт болон бусад халдлагад өртөн амиа алдаад байна. Иракийн ерөнхий сайд Нури Аль-Малики Америк цэргүүд гарсан ч гэсэн Иракийн аюулгүй байдлаа сахин хамгаалах нь хүнд сорилт гэдгийг анхааруулсан байна. Иракчууд бүтэн 9 жил өнгөрсний дараа өөрсдөө улс орноо авч явах хүнд даалгавар тэдэнд ноогдлоо.
Shuum.mn
 

Сэтгэгдэлүүд

Дээш