logo
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакийг тэнсэн харгалзах ялаар шийтгэлээ

Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакийг тэнсэн харгалзах ялаар шийтгэлээ

2011/12/17
1995-2007 онд хооронд Францыг удирдаж, зөвхөн улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй явсан шударга, зарчимч, дайчин улс төрч гэгдэж байсан 79 настай Жак Ширакийг  Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа оролцсон хүмүүсийг сангийн мөнгөөр санхүүжүүлсэн хэрэгт буруутгаад байсан. Түүнтэй холбогдолтой шүүх хурал болж түүний гэм буруутай нь нотлогдсон тул Францын Ерөнхийлөгч асныг 2 жилийн тэнсэн ялаар шийтгэсэн байна. Түүнтэй хамт 9 хүнийг буруутгасан боловч 2 нь гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болсон байна. Түүний дотор Францын эцэг гэгддэг Чарлс Де Голийн ач хүү Жон Де Голь 3 сарын тэнсэн ялаар шийтгүүлжээ. 2004 онд  Жак Ширакийг Ерөнхийлөгч байхад ойр дотно ажиллаж байсан хүмүүс бүгд тэнсэн ялаар шийтгүүлсний дотор одоогийн Гадаад хэргийн сайд Алайн Жуппе 14 сарын тэнсэн ялаар шийтгүүлсэн байна.
1977-1995 оны хооронд Парис хотын Мэр байсан  Жак Ширак нь 1945 оноос хойшхи шүүхээс ял авсан анхны дээд албан тушаалын хүн боллоо. 1945 онд Францын тоглоомын засгийн газар буюу Нацистуудын хүлээн зөвшөөрсөн Вичигийн засгийн газрын үед Маршал Филиппе Петэйн Нацистуудтай хамтарч ажилласан хэргээр буруутгагдаж ял авч байжээ.  Түүнийг Ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ ашиглан 20 гаруй хүний хуурамч ажлын байрыг гарган улсын сангийн мөнгөөр кампанит  ажилдаа оролцогчдыг цалинжуулсан гэж буруутган 10 жилийн хорих ял болон 150 еврогийн мөнгөн торгууль ногдуулаад байсан юм. Хууль дээдэлдэг ардчилсан оронд албан тушаалынх нь эрхийн хугацааг дуусах хүртэл нь хүлээж байгаад эрхийн хугацаа дууссаны маргааш нь буруутгаж шүүхэд дууддаг байна. Жак Ширак Ерөнхийлөгч байхдаа ч бусад авлигын хэрэгт буруутгагдаж байсан. Гэсэн ч түүний Ерөнхийлөгчийн эрхийн хугацаа дуустал шүүхээс дуудаагүй юм.
Shuum.mn 
 

Сэтгэгдэлүүд

Дээш