logo
Гүрж эр бие дээрээ 50 халбага тогтоожээ

Гүрж эр бие дээрээ 50 халбага тогтоожээ

2011/12/17
Гүржийн иргэн Этибар Элчьев хүний биеийн соронзон чанар Холливүдийн хэтрүүлэг төдий зүйл биш гэдгийг батлахыг хүсч байна. Кик-боксын шүүгч байсан тэрээр Гүржийн Гиннесийн номны комиссын гишүүдийн өмнө метал халбагануудыг бие дээрээ тогтоожээ. Элчьев дэлхийн шинэ дээд амжилт тогтоох оролдлого хийж, хүзүү болон нуруун дээрээ нийт 50 халбагыг тогтоож чадсанаар 27 халбага тогтоосон хуучин амжилтыг эвдэж чадсан байна.
Гүрж эр ярихдаа "Өнөөдрийн үр дүндээ сэтгэл хангалуун байна, гэхдээ би бүх хөзрөө дэлгэхийг яарахгүй байна" гэсэн байна.
Түүний бие халбагаас гадна өөр хүнд металлыг ч өөртөө татдаг гэнэ. 39 настай Элчьев дээр нь хүн суусан машины капотыг цээжин дээрээ 27 секунд  тогтоосон байна. Гэхдээ хүний бие металыг соронз шиг өөртөө татдаг нь үнэн юм болов уу? Тбилис хотын зүрхний эмнэлгийн эмч Гиа Сулаквелидца ярихдаа "Энэ үзэгдэл бол ховор зүйл биш, хэрэв та интернэтээс харвал үүнтэй адил зүйл олон байгаа, Кэйси гэдэг бяцхан хүү болон бусад хэд хэдэн хүн нүүрэн дээрээ 17 халбага тогтоож байсан, тэднийг соронзон хүмүүс гэдэг" гэжээ.
Элчьев жилийн өмнө "авъяасаа" олж мэдсэн гэдгээ хэлсэн байна. Дээд амжилт тогтоох оролдлого хийсэн тэрээр Гиннесийн дээд амжилтын олон улсын комисс үр дүнг батлах хүртэл хүлээх хэрэгтэй болох нь ээ.
Э.АМАР
 

Сэтгэгдэлүүд

Дээш