logo
Ким Чен Ирийн ач хүү сургуулиасаа явлаа

Ким Чен Ирийн ач хүү сургуулиасаа явлаа

2011/12/23
БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн ач хүү, 17 настай Ким Хан Соль Босни-Герцеговин дахь Дэлхийн нэгдсэн коллежид сурч байсан бөгөөд одоо тус улсын хилийг давсан байгаа тухай сургуулийн захиргаанаас мэдээлжээ.
«12 дугаар сарын дундуур коллежийн өвлийн амралт хэлсэн, бүх хүүхэд, тэдний дотор, Ким Хан Соль гэр рүүгээ явсан» гэж сургуулийн захиргааны төлөөлөгч Боснийн телевизэд тайлбарласан байна. Ким Хан Соль хаашаа явсан, тэрбээр өнөөдөр Пхеньянд гашуудлын ажиллагаанд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Түүний эцэг, БНАСАУ-ын талийгаач удирдагчийн том хүү Ким Чен Нам одоо Хятадын засаг захиргааны тусгай район Макаод аж төрж байна. Чухам тэндээс Ким Хан Соль энэ оны есдүгээр сард Босни-Герцеговинд очжээ.
Ким Хан Солийн сурч буй сургууль улсдаа шилдгийн нэгэнд тооцогддог байна. Дэлхийн нэгдсэн коллежид 30 гаруй орны дээд тушаалын түшмэд болон томоохон бизнес эрхлэгчдийн хүүхдүүд голдуу оюутнууд сурдаг аж.
З.Амгалан
 

Сэтгэгдэлүүд

Дээш