logo
Мадоннагийн дууг хулгайлсан залууг баривчилжээ

Мадоннагийн дууг хулгайлсан залууг баривчилжээ

2011/12/24
Испанийн цагдаа нар 31 настай залууг Мадоннагийн дууг оюуны өмчийн хууль зөрчин интернетед  байрлуулсан хэмээн буруутган баривчилсан байна. Мадоннагийн 2008 оноос хойш анх удаа гаргаж байгаа "Give Me All Your Love" буюу “Хайраа надад өг” нэртэй цомгоо ирэх нэгдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөж байсан ч хуулбар нь интернетед тавигджээ. Мадоннагийн хуульч нар үйлчлүүлэгчийнх нь  дууг хууль бусаар интернетед байрлуулсан байгааг олж мэдсэний дараа мөрдлөг эхэлсэн байна.
Холливудын алдарт жүжигчин Майкл Дугласын хүү Камерон нэмж 4.5 жилээр шийтгүүлсэн байна. Тэрээр хар тамхины хэргээр 5 жилийн хорих ял аваад ялаа эдэлж байхдаа ийнхүү нэмж 4.5 жилийн ял авчээ. Камерон Дуглас 1999 болон 2007 онуудад Метамфетамфетамин, Кокэйн, Геройн зэрэг хар тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хэргээр шийтгүүлж байжээ.   
Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 1942 онд Оорсон Веллесийн “Иргэн Кэйн” кино зохиолooр найруулсан киногоор Оскарын шагнал хүртсэн баримал хөшөө 861.5 мянган доллараар зарагдсан байна.       
“Бөгжний эзэн” киног бүтээсэн найруулагч Петер Кексоны найруулсан “Хоббит: санаанд оромгүй аялал”  киноны трэйлерийн нээлт болж бөгжний эзэн киноны шүтэн бишрэгчдийг баярлуулсан байна. Уг кино 2012 оны 12 сард худалдаанд гарах юм байна.
Shuum.mn
 

Сэтгэгдэлүүд

Дээш