logo
Умард Солонгост цэргийн эрэгэлт гарах боломжгүй гэв

Умард Солонгост цэргийн эрэгэлт гарах боломжгүй гэв

2011/12/24
Умард Солонгосын их удирдагч Ким Чен Ир нас барсанд зориулсан гашуудлын урт өдрүүд Социалист улсад үргэлжилсээр байна. Төрийн мэдлийн телевизээр уйлж байгаа, гашуудаж байгаа Солонгос хүмүүсийн дүр төрх, байгаа байдал  цацагдсаар байна. 1994 онд Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен нас барахад мөн улс орон даяар гашуудаж байжээ. Гэхдээ энэ удаад Ким Чен Ирийн нас барсанд гашуудаж байгаа уур амьсгал эцгийг нь бодвол бага байгаа юм байна. Эцэг хүү 2 хоёулаа зүрхний шигдээс өвчнөөр хорвоог орхисон. Үе залгамжлагчид нь гэнэтийн байдлаар эрх мэдлийг авч байгаа дүр төрх нь ижил төстэй байгаа юм. Их удирдагч Ким Ир Сон АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картертай уулзаж зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоох тохиролцоонд хүрч байсан. Хариуд нь АНУ Умард Солонгосын дэглэмийг зөвшөөрч заналхийлэхгүй байхаар тохиролцож байсан. Гэсэн хэдий ч 2-р Ким цөмийн зэвсэг туршиж, цэрэг армийнхаа хүчийг зузаатгаснаар хэлэлцээр хүчингүй болж байжээ.  Ким Чен Ир нас барахаас өмнөхөн АНУ, Умардад өгөх хүнсний тусламжаа зогсоогоод байсан. Умардыг цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаад болон тусламж өлсөж ядарсан иргэдэд бус цэрэг армид зарцуулагдаж  дургүйцсэн АНУ тусламжаа зогсоогоод байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Умардын төрийн эрх тайван замаар үе залгамжлагчид шилжиж байна. Ямар нэгэн цэргийн эргэлт, эсвэл нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх боломжгүй байгаа юм байна. 1994 онд Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен нас барахад Хойд Солонгосын ирээдүй бүрхэг болж, Социалист улс удахгүй задарна гэж шинжээчид үзэж байсан ч тийм зүйл болоогүй. 1994 онд Умардын эдийн засаг одоогийнхоос хүчирхэг байсан. Төрийн эрх мэдэл тайван замаар шилжиж байсан. Одоо Умардын эдийн засаг дорой, ард түмэн нь өлөн зэлмүүн амьдарч байгаа учир ямар нэг дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн гарч магадгүй гэж шинжээчид таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Солонгосын цэргийн удирдлага болон Ким Чен Ирийн хамаатан садан, тойрон хүрээлэгчид нь шинэ удирдагчаа хүрээлж, дэмжиж ажиллахаа мэдэгдээд байгаа. Мөн Хятад улс шинэ удирдагчийг хүлээн зөвшөөрч байгаа нь 1994 оныг бодвол Солонгосын дэглэм илүү бат бөх орших төлөв ажиглагдаж байна. Геополитикийн хувьд Хятад улс Умард Солонгосыг бүс нутагтаа АНУ-ыг сөрөн зогсох хөзрөө болгон ашигладаг. Хятадын эдийн засаг хүч нөлөө нь өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Умард Солонгосын дэглэмийг нурааж, дэмжихгүй байх нь Хятадад ашиггүй гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
 

Сэтгэгдэлүүд

Дээш