logo
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

2023/10/04

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн  2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэл, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих.
  • Орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас холбогдох нутгийн  захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.
  • Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх зэрэг үүрэг өгөв.

Сэтгэгдэлүүд

Дээш