logo
Жексоны нас нөгчсөн байшинг дуудлагаар худалдана

Жексоны нас нөгчсөн байшинг дуудлагаар худалдана

2012/03/24
2009 оны зургадугаар сард алдарт дуучин Майкл Жексоны нас нөгчсөн Беверли-Хиллз дэх байшинг дуудлага худалдаанд тавьжээ. Форбс сэтгүүлд мэдээлснээр, уг харшийг 23,9 сая доллароор үнэлсэн байна. Харшид дуучин амьдарч байсан гэх ямар ч ул мөр үлдээгүй бөгөөд шинэ эзнээ хүлээж авахад бэлэн болсон гэж уг сэтгүүлд бичжээ.

Жексоны амьдарч байсан байшин 1,5 мянга орчим ам метр талбайтай, унтлагын 7, ариун цэврийн 13 өрөөтэйгөөс гадна 14 задгай зуухтай, дарс хадгалах зоорь, усан сан, бэлтгэлийн танхимтай ажээ. Энэ харшийг 2002 онд барьсан бөгөөд засвар хийсний дараа 38 сая доллароор үнэлж байв.

Попын хаан Neverland эдлэн газраа өрөндөө худалдсаныхаа дараа буюу 2008 оны арванхоёрдугаар сард уг харшид нүүж иржээ. Лос-Анжелес хот дахь уг харшийг дуучин сарын 100 мянган доллароор хөлслөн суудаг байсан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан дуудлага худалдаагаар Жексоны таалал төгссөн харшийн янз бүрийн эд хэрэгсэл болон тавилгыг үнэ хаялцуулан худалджээ.

Дуудлага худалдаанаас ннйтдээ 700 сая долларын орлого олсон байна.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"

Сэтгэгдэлүүд

Дээш