logo
Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид чуулна

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид чуулна

2012/03/24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган” 2012 зөвлөлгөөн  маргааш Гадаад харилцааны яамнаа болно.
    Улаанбаатар хотын цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хөрсний усыг ашиглах, нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх, барилгажилт, авто замын салбарт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гээд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Мөн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, Туул голд минж нутагшуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд ч энд танилцуулагдана.
    Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохуйц чухал асуудлуудыг хэлэлцэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэлнэ. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын чуулганд 15 Элчин сайдын яам, 23 Олон улсын байгууллага, 40 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын олон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

Сэтгэгдэлүүд

Дээш