logo
Стивен Спилберг Чингис хааныг кино дэлгэцнээ амилуулна

Стивен Спилберг Чингис хааныг кино дэлгэцнээ амилуулна

2012/04/02

«Цэрэг Райныг аварсан нь», «Шиндлерийн бүртгэл» зэрэг Холливудын алдарт кинонуудыг бүтээсэн, «Оскар» -ын шагналт найруулагч Стивен Спилберг Чингис хааныг кино дэлгэцнээ амилуулахаар төлөвлөж байгаа аж.

Өвөрмонголчууд өмнө нь Чингис хааны түүхээр 60 ангит кино бүтээсэн бол энэ удаа илүү төгс бүтээл хийхээр зорьж, Холливудын хамгийн чадварлаг, үнэтэй найруулагчийг урьсан байна. Алдарт найруулагчаар кино хийлгэх энэ саналыг Өвөрмон­голын Ордос хотын «Ашдын заяа» сангийнхан санаачилж, кино бүтээх зардалд 300 сая ам.доллар зарцуу­лахаар төлөвлөжээ. Уг киноны зу­рагт авалт хараахан эхлээгүй бай­гаа бөгөөд кинонд тоглох нийт жүжигч­дийн 60 хувь нь монгол хүмүүс байхаар шийджээ.

Ийнхүү «Чингис», «Мөнх тэнгэр­ийн хүчин дор», «Үхэж үл болно-Чингис хаан» зэрэг уран сайхны кино бүтээлүүдээс гадна Монголын суут удирдагчийн тухай дахин нэг бүтээл дэлгэцнээ амилах нь тодорхой болсон байна.

Сэтгэгдэлүүд

Дээш