logo
Замын-Үүдэд барьсан 58.8 сая долларын байгууламжуудыг ашиглаж эхэлнэ

Замын-Үүдэд барьсан 58.8 сая долларын байгууламжуудыг ашиглаж эхэлнэ

2019/05/30

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж  2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ.

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 58.8 сая америк долларын өртөгтэй бөгөөд Засгийн газраас 8.8 сая америк долларыг нь гаргасан 

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долдугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж,, эрчим хүчний дэд станц, 13,5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам зэргийг барьжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 58.8 сая америк долларын өртөгтэй бөгөөд Засгийн газраас 8.8 сая америк долларыг нь гаргасан байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш