logo
Нийт экспортын 46.8 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байна

Нийт экспортын 46.8 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байна

2012/07/21
Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж, гадаад худалдааны 98.5 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзлэх болсон. Үүнээс чулуун нүүрс нийт экспортын 46.8 хувийг бүрдүүлж байгаа юм. 

Манай улс нүүрсээ түүхийгээр болон хагас боловсруулсан байдлаар Хятадад зарж байгаа нь эдийн засагт ихээхэн ач холбогдолтой  байгаа бөгөөд “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” гэдгийг “Коал Монголиа-2012” олон улсын чуулга уулзалтын оролцогчид онцолж байсан.

Гэхдээ эдийн засгийн хувьд ашигтай нүүрсийг Хятадад хямд үнээр зарж байгааг шүүмжлэх байр суурь байдаг. Одоогооор нүүрсний салбарт төрийн өмч давамгайлсан “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компани, орон нутгийн өмч давамгайлсан жижиг гэх тодотголтой “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойн гол” хувьцаат компани, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Тавантолгой” хувьцаат компани, “Энержи ресурс” ХХК, “МАК”, “Чинхуа-МАК-Нарийн сухайт”, “Саусгоби Сэндс” ХХК зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн өнгөрсөн онд Эрдэс баялгийн зөвлөлөөр давхардсан тоогоор 23 нүүрсний ордын нөөцийн тайланг хэлэлцэн 7.8 тэрбум нөөцийг шинэчлэн баталсан байна.

М.Ариунсувд /www.mminfo.mn/

Сэтгэгдэлүүд

Дээш