logo
УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар Л.Эрдэнэчимэг сонгогдлоо

УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар Л.Эрдэнэчимэг сонгогдлоо

2012/07/21
УИХ энэ удаа есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Урьд нь 1996-2000 онд найм, 2000-2004 онд есөн эмэгтэй гишүүн УИХ-д ажиллаж байв. Энэ удаагийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд хамтарч бүлэг байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг бүлгийн даргаар “Монос”-ын гэгдэх Л. Эрдэнэчимэг гишүүн сонгогджээ. Эмэгтэйчүүдийн бүлэг жил бүр даргаа өөр өөр намын төлөөллөөс сонгох юм байна. Ингэснээрээ эмэтэйчүүдийн дуу хоолой ч улс төрд “чангахан” дуугарах бололтой. Олон намын төлөөллөөс бүрдсэн тус бүлэг эх, нялхас, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд хамтран ажиллах юм байна. Есөн эмэгтэйн тав нь АН-ын гишүүн бол, МАН, ИЗНН тус бүр нэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хоёр эмэгтэй гишүүнтэй юм.

Сэтгэгдэлүүд

Дээш