logo
Халамжийн мөнгөний санхүүжилт муу байна

Халамжийн мөнгөний санхүүжилт муу байна

2012/07/21
Халамж үйлчилгээний санхүүжилт сар бүрийн 15-ны өдөр ордог. Иймээс тэр өдөр халамжийн мөнгөө авах гэсэн хүмүүс ойчир дугаар үүсгэн хүлээдэг. Гэтэл хоёр хонохгүй санхүүжилт дуусдаг. Тэгвэл энэ талаар Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн н.Батмагнайгаас хэлэхдээ  манайд Сангийн яамнаас санхүүжилт  дутуу хуваарилагдаж ирж байгаа учраас мөнгө нь ард иргэдэд хүрч чадахгүй байна. Эхний санхүүжилт орсон үеэр ирсэн хүмүүс дугаарлан мөнгөө авдаг. Мэдээж санхүүжилт дуусчихсан бол банк олгохгүй шүү дээ. Учир нь хүмүүс сар сардаа мөнгөө авдаг бол  зарим нэг хүмүүс хэдэн сарын хугацаатай мөнгөө  хуримтлуулж байгаад жилийн дараа авдаг. Энэ нь эхний санхүүжилтэнд орсон мөнгөн дүнд зөрүү орж байгаа учраас мөнгө хүрэхгүй дутах асуудал гарч байна. Сүүлийн хоёр сард манай дүүрэгт санхүүжилт харин ч бага байгаа гэжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш