logo
“Google” компанийн нас барсан ажилтнуудын хүүхдүүд нь сар тутам 1000 доллар авна

“Google” компанийн нас барсан ажилтнуудын хүүхдүүд нь сар тутам 1000 доллар авна

2012/08/15
“Google” компанийн хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал Лазло Бок “Манай компани ажилтнуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа тэдний гэр бүлийн хүн, үр хүүхдэд цалин олгох болно” хэмээн мэдэгдлээ.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр тус компани талийгаач ажилтныхаа цалингийн талыг хань ижилд нь өгөх юм байна. Харин хүүхдүүд нь сар тутам 1000 долларыг 19 нас хүртлээ “Google” компаниас авна. Гэхдээ хэрэв тэдгээр хүүхэд их, дээд сургуулийн өдрийн ангид суралцвал 23 нас хүртлээ уг тэтгэмжийг авах боломжтой.
Энэхүү тэтгэмжээс гадна нас барсан ажилтны ар гэрийнхэн зарах боломжтой хувьцаа авна. Тэгэхээр “Google” компанид ажиллах байтугай үхэхэд ч ашигтай аж. Тэр бүү хэл амьдаараа тэтгэвэр тогтоолгохын оронд үхсэн нь ашигтай тусч магадгүй. Ганц өдөр ажилласан ч тэтгэмж авах хойно. 
Сонирхолтой нь ажилтны тус компанид ажилласан жилийн хэмжээг үл харгалзан энэхүү тэтгэмжийг олгох аж. Иймээс “Google” компанийн 34000 ажилтны ар гэрийнхэн бүгд ийм эрх эдлэх юм байна. Одоо эндхийн хамгийн настай ажилтан 83 насыг зоогложээ.
Дашрамд сонордуулахад “Google” компани ажилт­нуудаа өндрөөр үнэл­дэг бөгөөд үнэгүй хоол, жо­лооч­гүй машин, спорт тан­х­им, хайтек-жорлон, эм­нэлгийн үйлчилгээ зэр­гийг шууд оффис дотор бүрэн үзүүлдэг аж.

SHARSONIN.MN

Сэтгэгдэлүүд

Дээш