logo
Сирийн арми Алеппод тулалдаж байна

Сирийн арми Алеппод тулалдаж байна

2012/08/15
Сирийн цэргүүд босогчдын хяналтанд байгаа Алеппо хотын гудамж талбайд тулалдаж байна. Сурия аль-Эн агентлагийн уламжилснаар Суккари болон Сейф-эд-Давля дүүргүүдэд хэдэн арван террористууд болон хөлсний цэргүүд алагджээ. Өмнө хэсгийн Мешхед болон Салах -эд-Дин дүүргүүдийг аюулгүй бүсээр зарлав, дүрвэгсэд тийш нүүн ирсээр байна. “Аль-Ихрабия” телевизийн мэдээлж байгаагаар, засгийн газрын цэргүүд Атариб, Телль-Рифаат, Эль-Бэб болон Кфар-Хамрадад босогчид болон хөлсний цэргүүдэд шийдэмгий цохилт өгч байгаа аж. Ираны “Аль-Алям” телевизийн сувгийн мэдээлснээр, түркийн хилийн орчимд 35 түркийн цэргийн зөвлөх болон “Ираны ардын моджахедын байгууллагын” хэт даврагсдын бүлгэмийн таван хүнийг баривчилжээ. Сирийн албан ёсны ХМХ-үүд энэхүү мэдээллийг одоогоор нотлохгүй байна.

Сэтгэгдэлүүд

Дээш