Соёл урлагаа хамгаалъя: Ван Жиан нутгийн тоорын цэцгийн гар урлал
“Туулай жилийн цагаан сарыг угтъя” Монгол, Хятадын сар шинийн соёлын солилцооны цуврал арга хэмжээний хүрээнд хүргэж байна.
Урлаг спорт
Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Улс, аймаг, цэрэг, сумын цолтой, өндөр чансаатай бөхчүүд уран мэх, ухаан эрдмийг уралдуулан, үзэгч олныг өндөлзүүлэн үнэн хүчийг үзэн барилдсанаас үзүүр, түрүүнд Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, "Увс Нуур" дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын заан С.Сүхбат нар үлдэж, залуу заан давснаар Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн түүхт ойн барилдаанд долоо даван түрүүлж байсан юм.
Хүчин бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Бүтээмж Тауэр” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, "Алдар" спорт хороо, Янжкас Терафи ХХК, Энгүүн Цог Жавхлант ХХК-ийн бөх, гурвын даваанд Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан аймгийн арслан Д.Батбаяр нар шалгаран үлдэв.
Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бай шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тавын даваанд буюу шөвгийн наймд шалгарсан Улсын начин О.Түмэн, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, Б.Цагаанбанди нарын бай шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид олгож, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж гардууллаа.
Урлаг спорт
Хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар:
1. Үндэсний спортыг дэмжигч байгууллагуудыг татварын хөнгөлөлтөнд хамруулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал,
2. Нүүдэлчдийн гал голомт, эртний түүхтэй Монгол орондоо Нүүдэлчдийн Дэлхийн их наадмыг 2026 онд МҮСХороотой хамтран Олон улсын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах, үндэсний бөхийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах барилдааныг зохиох нөхцөл боломжийг судлан ажиллах,
3. Монгол улсаа сурталчлах үйл ажиллагаанд Монголын Үндэсний спортын хороо болон МҮБХ-той хамтран үндэсний бөхийн шилдэг тамирчдыг оролцуулж ажиллах,
4. Үндэсний бөхийн Төрийн оролцоотой зарим барилдаануудыг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн дамжуулалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.
Уулзалтаар талууд дээрх асуудлуудад нэгдсэн байр суурьтай ажиллах боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Урлаг спорт
Чингис хаан үзэсгэлэн ирэх онд Берлинд нээгдэнэ
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф,тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Доктор Антон Гасс нартай өчигдөр албан уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Берлинд ирэх онд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгаа бусад асуудлаар ярилцаж тохиролцов.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музей нь гадаад харилцаа хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар одоогийн байдлаар 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа.
Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж Европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэж байна.
-
Нийгэм2021/03/04
“Хайрлагдсан эмэгтэй” уралдаан зарлагдлаа
-
Улс төр2013/01/19
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар санал солил...
-
Зөвлөх шуум2014/04/01
Facebook-ийн нисдэг төхөөрөмж хямд интернэтийг танд санал болгоно
-
Зөвлөх шуум2023/06/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл