logo
 Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцрох шаардлагагүй гэв

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцрох шаардлагагүй гэв

2012/09/21

Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Шастины нэрэмжит гурав­дугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгад бетон зуурмаг шахаж байсан машины кран унаж, 10 настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргээс хойш хотын дарга Э.Бат-Үүл Баянгол дүүргийн За­саг дарга Л.Амгаланд ха­риуцлага тоо­цож, огц­руулах саналыг тус дүүргийн ИТХ-д хүр­гүүлсэн. Харин Э.Бат-Үүл даргын тавьсан хүсэлтийг Баянгол дүүргийн ИТХ хэ­лэлцээд энэ хэрэгт Засаг дарга Л.Амгаланг буруугүй гэж үзээд огцруулах саналыг дэмжээгүй байна.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацааг дуустал Л.Амгаланг огцруулах шаард­­лагагүй гэж үзжээ.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш