logo
Б.Мөнгөнтуул Польшийн их мастерийг яллаа

Б.Мөнгөнтуул Польшийн их мастерийг яллаа

2012/09/21
Туркийн Стамбул хотноо дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиадад оролцсон их мастер Б.Мөнгөнтуул Турк оронд үргэлжлүүлэн өөр тэмцээнд оролцож байна. Тэрээр Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг FIDE-гийн GRAND PRIX тэмцээнд өрсөлдөх шилдэг шатарчдын тоонд багтжээ.

Туркийн нийслэл Анкара хотноо энэ сарын 15-нд эхэлсэн, 40 мянган еврогийн шагналын сантай уг тэмцээний эхний гурван өрөгт Б.Мөнгөнтуул Оросын их мастер Татьяна Козинцева, Словенийн их мастер Анна Музычук, Туркийн залуу шатарчин Кобра Өзтюрк нартай эвийн гэрээ байгуулж, дөрөвдүгээр өрөгт Польшийн их мастер Моника Сочкотой цагаанаар тоглон хожсоноор 2,5 оноотой болж одоогоор зургадугаар байрт яваа юм. Энэ удаагийн тэмцээнд мөн Энэтхэгийн их мастер Хумпи Конеру, Xятадын их мастер Жао Шюй, Жү Вэнжүн, Литвийн их мастер Виктория Чмилите, Болгарын их мастер Антоанета Стефанова, Хятадын их мастер Руань Лифей, Туркийн их мастер Бетүл Юилдиз нарын дэлхийн шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байна.

Өнөөдөр шатарчин бүсгүйчүүд амрах хуваарьтай бөгөөд Б.Мөнгөнтуул маргааш болох гранпри тэмцээний дөрөвдүгээр тавилд эзэн орны тэргүүн шатарчин Бетүл Юилдизтэй хараар наадах ажээ. Тэмцээн есдүгээр сарын 28-нд өндөрлөх юм.

Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш