Цаст уулын цагаан барс цагаа ирэхээр шоргоолжинд бариулна гэдэг юутай үнэн үг вэ. Цагтаа сонгуулиас сонгууль дамжин, төрийн эрхэнд тарвалзаж явсан МАН энэ удаагийн Засгийн газарт ямар ч нөлөөлөлгүй болж, улс орны бодлогод хошуу дүрж чадахаа байлаа. Парламентад бүлэг ч байгуулж чадаагүй нь бүр ч өрөвдмөөр.
МАН улстөрд ямар ч оролцоогүй суудал бөглөсөн энэ хэвээрээ дөрвөн жил явбал 90 жилийн түүхтэй ууган нам салхинд хийссэн үнс шиг замхарч мэдэх юм. Иймээс намын лидерүүд нь тоймтой арга хэмжээ авахаар элдэв арга саам хэрэглэж эхэлжээ. Гэхдээ улстөрийн ёс суртахууны хувьд хэтэрхий болчимгүй үйлдэл хийж яваа бололтой.
Саяхан МАН-ын нөлөө бүхий нэгэн эрхэм ШШГЕГ-т МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ шуугиан намжаагүй байхад МАН-ын генсек Г.Занданшатар мөн л Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргажээ. Н.Энхбаярыг нэг нүдээрээ ч үзэж чадахгүй байсан МАН-ын лидерүүд яагаад гэнэтхэн эрх чөлөөгөө хасуулчихаад эмнэлэгт хэвтэж байгаа Н.Энхбаярыг сонирхоод эхлэв ээ.
Тэгвэл энэ мэдээлэл улстөрийн гал тогоонд аяга, таваг угаах ч хүчгүй болсон МАН-ыг МАХН-тай эвсэх нь үү дээ гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байна. УИХ, НИТХ-д хүчин мөхөстсөн МАН ирэх арваннэгдүгээр сард болох орон нутгийн сонгуулиар МАХН-аас зүүгдэж болох юм. Өөрөөр хэлбэл, МАН хэрэггүй гээд нулимж хаясан шүлсээ эргүүлэн долоож байж, ирэх дөрвөн жилд улстөрийн бодлогод жаахан ч гэсэн оролцоотой үлдэж магадгүй. Гэхдээ хүн хөгшрөхөөрөө хүүхэд нохойн доог болно гэгчээр 90 настай МАН гэдэг өвөө зөнөж байгаа нь энэ юм болов уу, хэн мэдлээ.
Яг үнэндээ МАН-ынхан Н.Энхбаярыг яаж муухайгаар намаа-саа “жийлээ” дээ. Ерөнхийлөгчийн суудлаас буусныхаа дараа хуучин намдаа ямар ч шаансгүй болсон Н.Энхбаярт тухайн үед нэгэн ховор аз тохиосон нь хуучин МАХН нэрээ МАН болгосон явдал байв.
Н.Энхбаярыг МАХН гэдэг нэрийг сэргээхээр зүтгэж байхад нь МАН мөн л саад хийж байсан даа. Эцэст нь МАН-ыг хоёр хуваах бодлого өрсөлдөгч намуудад нь ашигтай байсан учраас Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг зүгээр л “бэлэглэсэн”. Ингээд Н.Энхбаяр МАХН-тайгаа сонгуульд үзэж, улмаар Засгийн эрхэнд гарсан АН-тай хамтраад явж буй.
Хэдийгээр Н.Энхбаяр ялтан болсон ч “Шударга ёс” эвсэлдээ ямар их нөлөөтэй байгааг МАН-ын лидерүүдийн Н.Энхбаяртай уулзах гэсэн удаа дараагийн хүсэл, тэмүүллээс харж болно.
МАН зөвхөн улстөрийн хүрээнд ч өвдөг сөхөрчихөөд байгаа юм биш. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын 300 гаруй гишүүн МАХН-д элсэж, МАН-ыг төдийгүй улстөрийн хүрээнийхнийг гайхширууллаа. Намынх нь тэдгээр гишүүн МАХН-д элссэн тухай мэдээлэл МАН-ынханд маш хүнд цохилт болсон биз. Аргаа барсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх МАХН-д элссэн намынхаа гишүүдийг дарамталж үзсэн гэнэ лээ.
Иймэрхүү байдлаар МАН-ын гишүүд МАХН руу нүүдэллэсээр байвал ууган нэрээ сэргээсэн МАН хуучин МАХН-даа уусах нь бололтой. Үүнийг МАН-ын лидерүүдийн хүсэлт хийгээд МАН-ын жирийн гишүүдийн үйлдэл харуулав.
Яах вэ, аргаа барсан МАН-ынхан намаа аврахын тулд бусдын гутлыг долоож болно. Гэхдээ арай ч эрээ цээргүй нулимж хаясан шүлсээ эргүүлэн долоож, доошоо орохгүй байлгүй дээ. Энэ чинь улстөрд амь бөхтэй оршсоор ирсэн 90 жилийн түүхтэй ууган нам шүү дээ.
Эх сурвалж:"Өглөөний Сонин"