logo
Баянзүрх, Налайх дүүргийн гэр хорооллыг интернетжүүлэх ажлыг эхлүүллээ

Баянзүрх, Налайх дүүргийн гэр хорооллыг интернетжүүлэх ажлыг эхлүүллээ

2012/09/22
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Баянзүрх, Налайх дүүргүүдийг “Цахим дүүрэг” болгох зорилтот ажлыг 2008-2012 онд эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд  өчигдөр \2012.09.21\ дээрх хоёр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 5,8 дугаар ангийн бүх сурагчдад зөөврийн компьютер олгосон юм. Мөн 10 мянга орчим өрхийг Kewko утасгүй интернетийн сүлжээнд холбох, гэр хорооллын 7000 орчим айл өрхийг сансар кабелийн 53 сувгийн нэвтрүүлгийг үзэх боломжоор хангах ажлуудыг эхлүүлсэн. Үүний зэрэгцээ олон сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх тоног төхөөрөмж, бүтэн жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах интернетийн эрхийг гардуулан өглөө.
“Цахим дүүрэг” төсөлд шаардагдах төсвийг 2011, 2012 оны улсын төсөвт суулгасан байна. Мэдээллийн эрин зуунд сурагчдын боловсрол, иргэдийн ажлын үр дүн, бүтээмж, өрсөлдөх чадварт ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа Баянзүрх, Налайх дүүргийн иргэд илэрхийлж байсан юм .
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш